TV8

Responsive image

НҮБ айлын хүүхдүүдийг “алаг” үзлээ

2015-04-02

НҮБ Донецк болон Луганскийн оршин суугчдад хүнс тараах ажлаа зогсоохоор болсон байна. Энэ нь санхүүжилт хүрэлцээгүйтэй холбоотой гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын дарга тайлбарлажээ. Донбассын оршин суугчдад тусламж үзүүлэх хөтөлбөрт зориулан энэ онд 316 сая ам.доллар хүссэнээс ердөө 16 хувь нь буюу 50.5 сая орчим долларын санхүүжилт л орж ирсэн аж. “Санхүүжилт бага байгаа учраас гол салбаруудад хүмүүнлэгийн тусламж хүргэх хэмжээ эрс багасна” гэж илтгэлд онцолжээ. Санхүүжилт хүрэлцээгүйн улмаас 80 мянга орчим хүн бэлэн мөнгө, хүнсний талон хэлбэрээр олгогддог тусламжийг авч чадахгүй болох гэнэ.Түүнчлэн босогчдын хяналтаа тогтоосон бүс нутгуудад хүнсний багц тараах ажлыг зогсоох юм байна. Украйнд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх 2015 оны хөтөлбөрийг өнгөрсөн сарын 23-ны өдөр танилцуулсан гэнэ. НҮБ-ын илтгэлд Дебальцевогийн оршин суугчдын хүнд нөхцөл байдлыг онцолсны дээр Донбассаас нүүсэн, тусламж шаардлагатай хүмүүсийн тоо нэг саяд хүрсэн тухай Украйны мэдээлэл, баримтыг ч оруулжээ. Энд дуулгахад Донбассын оршин суугчдад зориулсан хүмүүнлэгийн тусламжийг Орос улс ч мөн үзүүлж байгаа бөгөөд 2014 оны 8-р сараас эхлэн Донецк болон Луганск руу 28 мянган тонн ачаа ачсан 23 цуваа хүрсэн юм. Түүнчлэн Украйны бизнесмен Ринат Ахметовын сан энэ бүс нутгийн оршин суугчдад тусламж үзүүлж байгаа юм байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ