TV8

Responsive image

Талибанчууд сургууль руу халдаж 15 хүүхэд шархадсан байна

2015-04-02

Афганистаны  дунд сургуульд халдлага гарч 15 хүүхдүүд шархадсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Өмнө нь Малала охины сургуульд халдлага хийж,  түүний аминд хүрэх гэж оролдож байсан талибанчууд сүүлийн үед чимээгүй байсан Талибанчууд охидын сургуульд гал тавин, хороохыг завдаж байсан. Тэгвэл Талибан болон “Аль-Кайда” бүлэглэлийн босогчид Афганистаны зүүн нутгийн сургуулиудад халдах явдал эрс нэмэгджээ. Өнгөрсөн мягмар гаригт үл таних этгээдүүд Афганистаны зүүн нутгийн Кунар мужийн охидын сургуульд гал тавьсан аж. Энэ сарын 8-ны өдөр Кунар мужийн Нараи хотын охидын сургууль болон Эрүүл мэндийн төвд гал тавьж, бөмбөгдсөн хэрэг гарсан талаар Цагдаагийн газрын албан хаагч мэдээлжээ. Галын улмаас сургуулийн модон ширээ, сандалд үнс болсон байна. Афганистаны Засгийн газар болон холбогдох албаны хүмүүс энэ хэрэгт Талибаны босогчдыг сэжиглэж байгаа аж. Ямартай ч өчигдөр охидын сургуульд гал тавин олон тооны хүүхдүүдийг хөнөөхийг завдсан талаар эх сурвалжууд мэдэээллээ.

tv9.mn


Холбоотой мэдээ