TV8

Responsive image

“Аль-Шабааб” бүлэглэл террорист халдлага үйлдэнэ гэлээ

2015-04-02

 “Аль-Шабааб” удахгүй халдлага үйлдэж олон хүний амийг хорооно гэж цахим хуудаснаа нийтэлсэн байжээ. Үүнийг АНУ анхааралдаа аваад байгаа талаар Цагаан ордноос мэдэгдсэн байна. Тэд энэхүү заналхийллээ бичлэг болгож дэлхий дахинд цацсан байна. Исламын хэт даврагчид Их Британы Лондон хотын Оксфорд гудамж болон Уэстьфилдийн худалдааны төвүүдэд халдана гэж байсан удаатай юм.  Мөн АНУ болон Канад дахь жүүдүүдийн эзэмшил бүхий худалдааны төвүүдийг дэлбэлнэ гэсэн аж.  Жаран минут орчим урттай бичлэгийг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацжээ. 2013 онд тус бүлэглэл Кенид томоохон худалдааны төвд халдсанаар 62 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртэж байсан удаатай юм. Ийнхүү Сомали улсад байрладаг гэх дэлхийн томоохон террорист бүлэглэлүүдийн нэг “Аль-Шабааб” дэлхийн хамгийн том, хамгийн завгүй, олон хүнтэй худалдааны төвүүдэд террорист халдлага үйлдэнэ гэдгээ мэдэгджээ. Тиймээс дэлхийн улс орнуудын томоохон худалдааны төвүүд анхааралтай, сэрэмжтэй байх ёстой гэдгийг санууллаа.

tv9.mn


Холбоотой мэдээ