TV8

Responsive image

“Хезболла” бүлэг Израилийн эсрэг пуужин харвав

2015-04-02

Өчигдөр шөнө Ливан шийт шашинт “Хезболла” бүлэглэлийн дайчид Голаны өндөрлөгт явж байсан Израилийн армийн цэргийн цуваа руу хоёр удаа пуужин харвасны улмаас Израилийн хоёр цэрэг амь үрэгдэж. Ливаны хилийн ойролцоо болсон энэхүү дайралтын улмаас бас 7 цэрэг шархадсан гэж Израилийн армийн командлал мэдээлжээ. Өмнө нь Израилийн армийн байлдааны онгоцнууд Голаны өндөрлөгийн орчимд явж байсан “Хезболла” бүлэглэлийн машин руу пуужин харвасны улмаас тус бүлэглэлийн өндөр албаны 6 хүн, Ираны нэг генералын хамт амь үрэгдсэн юм. Израилийн армийн цэргийн цуваа руу пуужингаар харвасны хариуд Израилийн байлдааны онгоцнууд Сирийн армийн байрлалд цохилт өгчээ. Энэхүү хэрэг явдлын улмаас Израилийн арми ба Ливаны “Хезболла” бүлэглэл хоёрын хооронд дайн болж магадгүй гэж бүс нутгийн иргэд эмээх болжээ. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетанъяху үг хэлэхдээ, Израилийн арми Ливаны шийт шашинтнуудын аливаа өдөөн хатгалгад хатуу хариу өгнө гэсэн байна.

tv9.mn

 

 

 

 

 

 


Холбоотой мэдээ