TV8

Responsive image

Манай дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө

2015-04-02

Манай гарагийн хамгийн өндөр настан, Японы иргэн Мисао Окава 117 насан дээрээ өчигдөр бурхны оронд заларчээ. Өндөр настан маань  өнгөрсөн 3-р сарын 5-нд 117 насыг зооглож, төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Дэлхийн хамгийн өндөр настан Осака дахь асрамжийн газарт амьдардаг байсан бөгөөд сүүлийн үед түүний үйлдэл удааширч, сонсгол нь муудсан байсныг эс тооцвол эрүүл саруул, өдөрт гурван удаа хоол иддэг, 15 цаг унтдаг байсан гэж тус асрамжийн газрын ажилчид мэдээллээ. Мисао Окавагаас урт наслах нууцын талаар асуухад "Сайн идэж, сайн унтаж амар. Тэгвэл удаа насална" гэж хэлж байжээ. Тэрбээр 1898 оны 3-р сарын 5-ны өдөр Осака хотод хорвоод мэндэлжээ. 1919 онд гэрлэж, хоёр охин нэг хүүтэй болсон бөгөөд хоёр хүүхэд нь одоо ч амьд мэнд байгаа юм байна. Дэлхийн хамгийн өндөр настан байсан мөн японы иргэн Кото Окуби 2013 оны эхээр 115 насандаа нас барснаар Окава энэхүү дээд амжилтын эзэн болсон. 2013 онд Мисао Окаваг Дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээн Гиннесийн дээд амжилтын номд бүртгэж, өргөмжлөлийг нь гардуулсан байна. Ямартай ч Япон улсын иргэн, манай дэлхийн хамгийн өндөр настан буюу 117-той эмгэн таалал төгссөн байна. Тэрээр өнгөрсөн сарын 5-ны өдөр 117 нас хүрч байсан бөгөөд гэр бүл ач гучтайгаа өнөр өтгөн төрсөн өдрөө тэмдэглэж байсан билээ. 

tv9.mn


Холбоотой мэдээ