TV8

Responsive image

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2015-04-03

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх өөрөө өөрийнхөө төлөө эрүүл мэндийн  үзлэгт хамрагдах урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг нь    дээшлүүлэх гээд олон арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөнд өсвөр насны хүүхдийн өвчлөл болон үр хөндөлт улсын түвшнөөс 1,6 дахин их байгааг сүүлийн 3 жилийн байдлаар авч үзсэн судалгаан дээр жишээ авч цаашид бүх шатны боловсролын байгууллагуудын хөтөлбөрт биеийн тамирын хичээлийн агуулгат шинэчлэл оруулах гэх мэт нэлээд олон  асуудлуудыг хөндөж ярилаа.

 Энэхүү зөвлөгөөний үеэр сумдын засаг дарга нарын  иргэдийнхээ эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг авч үзэн сайн ажиллаж байгааг нь сайшааж, муу ажиллаж байгааг нь сануулга өгч байсан. Ер нь дэлхийн жишгийг хараад байхад иргэд нь хамгийн их эрүүл, иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа улсуудын хөгжил ахисаар байдгийг ч сануулаад авсан. Энэ жил ямартаа ч өвөрхангайчуудынхаа эрүүл мэндийн байдлыг үзлэгт хамруулснаар судалж авах нь ээ.

Ийнхүү Өвөрхангай аймаг эрүүл мэндийг дэмжих жил болгон ажлаа явуулж өнөөдөр эмч ажилчдын баярын өдрөөр зөвлөгөөнөө хийж байгаагаарай онцлоготой байна.

tv9.mn


Холбоотой мэдээ