TV8

Responsive image

Р.Эмүжин бяцхан уншигчиддаа зориулан ном гаргалаа

2015-04-03

Зохиолч Р.Эмүжиний хүүхдэд  зориулан бичсэн үлгэрийн  ном  бяцхан уншигчдынх нь  гар дээр очиход бэлэн болжээ. Зургаан төрлийн өгүүлэмж утга санааг илэрхийлэх номнуудыг бүтээхэд хүүхэд өөрөө оролцсон нь гол онцлог нь болжээ.

Үлгэр сонсож өссөн хүүхэд өөртөө итгэлтэй, ухаалаг, бүтээлч сэтгэлгээтэй нэгэн болж өсдөг. Учир нь тэд үлгэр сонссоноор сайн мууг ялгах чадвартай болж, төсөөллийн сэтгэхүй нь сайжирдаг. Нэг үгээр үлгэр нь бодит ертөнцийг бүрэн таних хүртэл хүүхдийн хүмүүжил, төлөвшилд тун ч их нөлөөтэй. Тэгвэл зохиолч Р.Эмүжин бяцхан уншигчиддаа зориулж 6 төрлийн үлгэрийн  ном туурвижээ. Хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон энэхүү зурагт үлгэрийн номыг бүтээхэд  хүүхэд өөрөө оролцсон нь   номын гол онцлог юм. 

Сургуульд орсон, том болсон хүүхдээ ном уншихгүй байна гэж  эцэг эхчүүд зэмлэх нь байдаг. Гэвч томчууд өөрсдөөсөө ч мөн бурууг хайх хэрэгтэй. Нялх балчраасаа үлгэрийг гүн шимтэн сонсож өссөн хүүхэд томроод ч номонд дуртай байдаг. Харин хүүхдэд үлгэр дуурайлал болох хүүхдэд зориулагдсан ном ховордож байгаа энэ үед нүдээ олсон зүйл боллоо гэдгийг ч хэлж байсан юм. 

"Үзэсгэлэнт оюун ухаан"   номонд гоо үзэсгэлэн өөр юунд ч биш, сэтгэл зүрх, оюун ухаанаас л гэрэлтдэг. Аливаа гоо сайхныг олж харах нүд бас л хүмүүний сэтгэл зүрх, оюун ухаанд л оршдог гэдгийг ойлгуулахыг хүсчээ. Үлгэр болгоны цаана ямар нэгэн далд утга, санаа агуулагдаж байдаг. Хэн нэгэнд тус болохыг сануулсан үлгэр хүүхдэд мэдээж эерэг нөлөөтэй. Учир нь хүүхэд үлгэрээс  урам авч, түүнийгээ бодит байдалд хэрэгжүүлэхийг эрмэлздэг байна.

tv9.mn


Холбоотой мэдээ