TV8

Responsive image

Монголын улсын гавьяат багш Ж. Доржсүрэнгийн нэрэмжит хими-биологийн олимпиадын дүн гарлаа

2015-04-03

Монголын улсын гавьяат багш Жаграагийн Доржсүрэнгийн нэрэмжит хими-биологийн олимпиад нийслэлийн 97-р сургууль дээр 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Олимпиадад БЗД-ийн ерөнхий боловсролын 9,11-р ангийн сурагчид оролцсон юм.

Нийслэлийн 97-р сургууль дээр жил бүр Монголын улсын гавьяат багш  Ж. Доржсүрэнгийн нэрэмжит хими-биологийн олимпиад  болдог. Энэ уламжлалаар энэ жил тус олимпиад 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Тэрээр БЗД-ийн ЕБ-ийн 9,11-р ангийн 100 гаруй хүүхэд өрсөлдөж өнөөдөр тэргүүн болон дэд байранд орсон сурагчиддаа өргөмжлөл медалийг нь гардуулж өглөө.

Олимпиадын гол зорилго нь химийн хичээлийн сургалтын чанарыг идэвхжүүлэх, сурагчдын сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлэхэд чиглэдэг юм.  Олимпиадын 9,11-р ангийн ангилалд нийт 10 хүүхдэд шалгарсан бөгөөд   нэг ангиалалд 1-5 хүртэлх байрыг шалгаруулан шагнасан юм.

tv9.mn


Холбоотой мэдээ