TV8

Responsive image

Тавантолгойн хэлэлцээр өнөөдрөөс үргэлжилнэ

2015-04-03

Цагаан сарын дараанаас сураг нь алдарч, зогсолтын байдалд шилжсэн Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээ өнөөдрөөс үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчид “Чалько”-гийн гэрээтэй холбоотой асуудалд нэгдсэн шийдвэрт хүрсэн гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцоллоо.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад тушаа болоод байсан “Чалько”-гийн гэрээг ямар нөхцөлтэйгөөр цаашид хэрэгжүүлэхийг ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт ярилцаж, талууд байр сууриа солилцоно. Хамгийн гол нь эдийн засгийн нөхцөл байдлыг урагшлуулахад энэхүү хэлэлцээнд оролцогч талуудын үүрэг роль чухал. “Сумитомо”, “Шинхуа” группууд өөрт ашигтай нөхцлийг олж харсан учраас л цаашид хэлэлцээгээ үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан хэрэг.

Нэг талаас нам гүм байсан хэлэлцээг гэнэт үргэлжлүүлэхээр болсон нь зарим хардлагыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нөхцөл байдал муудсан энэ үед хөрөнгө оруулагч талд ашигтай шийдвэр гаргах шахаанд орох өндөр эрсдэлтэй. Тиймээс хаалттай байдалд хийгдсэн  “Чалько”-гийн гэрээ, “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн алдаанаас сургамж аван, нухацтай шийдвэр гаргах шаардлага байгаа юм.  

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол аль ч намын үед байсан. Харин үүнийг МАН засаг барьж байх үедээ гэрээг үзэглэж, АН муу гэрээг сайжруулах жүжгийг тавих болсон юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч тал өөрт ашигтай нөхцлийг санал болговол ажлын хэсгийнхэн эсэргүүцэл үзүүлэхгүй байх эрсдэлтэй. Энэ нь ард түмнээс оноо авах оролдлого, эдийн засгийн хямрал нэрийдлээр томоохон ордоо эргэлжүүлж, хэдэн төгрөг халааслах гэсэн санаархлуудаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, Тавантолгойг урагшлуулаад ч байгаа юм, ухраагаад ч байгаа юм шиг үйлдлүүд өнөөдрийн эрх баригчдад өмнөх парламентаас өвлөгджээ. 

tv9.mn


Холбоотой мэдээ