TV8

Responsive image

Манай улсыг Африкийн хөгжил буурай орнуудын түвшинд үнэллээ

2015-04-03

Олон улсын “Фич” агентлагаас манай улсыг Африкийн хөгжил буурай орнуудын түвшинд үнэлж байгаагаа тэмдэглэлээ. Тодруулбал, “в3” буюу зээл олгоход өндөр эрсдэлтэй гэх ангилалд багтаасан юм. 2012 онд “Чингис” бондыг босгохдоо хөрөнгө оруулагчдын итгэлийг татаж чадсан монголчууд гуравхан жилийн дотор Кени, Гана улсуудын түвшинд хүрсэн байгаа юм.

Эдийн засгийн чуулганы салбар хуралдаанаар анх удаа Монгол улсын зээлжих зэрэглэлийн асуудлыг хөндлөө. Өөрөөр хэлбэл, манай улс олон улсын зах зээл дээр бонд босгохоос авахуулаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж хомсдож, аюулын харанга дэлдэх түвшинд хүрснийг үүгээр илэрхийлнэ. Зээлжих зэрэглэл буурахтай уялдан, улсын нэр хүнд ч унаж, хөрөнгө оруулагчдыг дайжихад хүргэсэн байна. Энэхүү мэдээлийг “Фич” агентлагын Ази Номхон далайн зээлжих зэрэглэлийн дэд захирал өөрийн биеэр ирж тайлбарласан.

Өнгөрөгч оноос буурч эхэлсэн зээлжих зэрэглэл ийнхүү 2015 онд рекорд тогтоож, дөнгөж хөгжиж эхэлж байгаа орнуудтай эн зэрэгцлээ. Зэрэглэл буурах бүрт мэргэжилтнүүд анхааруулга өгч байсныг эрх баригчид тоогоогүй ээ. Томоохон орд, эрдэс баялгийн нөөцөөрөө бардамнаж байсан монголчууд өнөөдөр долларжилтад автаж байж, инфляцид идэгдэж, төлбөрийн тэнцэл нь хасах балансыг заах үед сая нэг анхаарлаа хандуулав уу гэлтэй.

1990  онд ардчилсан хувьсгалыг байгуулахдаа өнөөдрийн хүндрэлийг  бий болгохын тулд иргэд ардчилсан нийгмийг сонгоогүй ээ. Гэтэл Африк, Латин Америкийн буурай орнуудтай зэрэгцэн сүүл мушгих болсон Монгол улсын хөгжил хаашаа чиглээд байгаа нь асуултын тэмдгийн ард үлдлээ.

tv9.mn


Холбоотой мэдээ