TV8

Responsive image

БНХАУ-ын Коммунист намын дээд албан тушаалтан авлигын хэрэгт холбогджээ

2015-04-03

БНХАУ-ын Коммунист намын дээд албан тушаалтан авлигын хэрэгт холбогджээ. Аюулгүй албаны дарга асан Жоу Ёон Кан авлигын хэрэгт холбогдож, баривчлагджээ. Тэрээр 2012 онд уг албан тушаалыг хашиж байхдаа их хэмжээний авлига авч байсан гэх хэрэгт сэжиглэгдсэн байна. Жоу Ёон Каныг 2014 оноос хойш авлигын хэрэгт шалгаж эхэлсэн төдийгүй өдгөө түүнийг Коммунист намаас хөөсөн.  Тэрээр Хятадын Коммунист намд 10 жилийн дотор хамгийн богино хугацаанд дээд албан тушаалд хүрсэн нэгэн байжээ. Өдгөө Жоу Ёон Каныг Хятадын Тианжин дахь дээд шүүхэд дуудсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Тэр бол 1970-аад оноос хойш Хятадын Улс төрийн товчооны байнгын хорооны есөн гишүүний нэгээр ажиллаж байсан төдийгүй Дотоодын Аюулгүй байдлын албанд олон жилийн хаан мэт аашилж байсан гэж хэвлэлүүд бичжээ.  Магадгүй тэрбээр одоогийн ерөнхийлөгч Си Жин Пиний Коммунист нам доторх хамгийн том өрсөлдөгчдийн нэг учраас ийнхүү авлигын хэрэгт яллагдан, улс төрийн золиос болж байхыг үгүйсгэхгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Жоу Ёон Кан төрийн албанд ажиллаж байхдаа хууль бусаар томилгоо хийж, үүнийхээ шанд хэдэн тэрбум юаний харамж авч байсан гэх үндэслэлээр буруутгагдсан байна. Ямартай ч БНХАУ-ын Коммунист намын дээд албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тэрээр аюулгүй албаны дарга байсан бөгөөд шүүхээс хэдэн жилийн ял авахаа мэдэж байгаа талаар өмгөөлөгч нь хэлсэн байна.

tv9.mn


Холбоотой мэдээ