TV8

Responsive image

Иран улс “Йеменийн одоогийн байдалд буруутай” гэв

2015-04-03

Йемений Ерөнхийлөгч Абд Раббух Мансур Хади нөхцөл байдал тогтворжтол Арабын аль нэг оронд байх болно гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Рияд Яссин мэдэгджээ. Үүний өмнө Йемений Ерөнхийлөгч Египетийн нийслэл Каир хотноо болсон Арабын улсуудын холбооны хуралд оролцсоныхоор дараа Саудын Арабын хаантай цуг Саудын нийслэл Эр Риядыг зорьсон байна. Арабын улсуудын холбооны хуралдаан дээр Йемений Ерөнхийлөгч Мансур Хади тус улс дахь шийт шашинтнуудын бослогын ард Ираны эрх баригчид байгаа хэмээн буруутгасан юм. Йемен дэх сөргөлдөөн Ерөнхийлөгч Мансур Хади болон шийт шашинтай сөрөг хүчний хооронд өрнөж байна. Мансур Хади өнгөрсөн долоо хоногт Арабын улсуудын холбооны гишүүдээс цэргийн тусламж хүссэний дараа Саудын Араб тэргүүтэй суннит шашинтнууд эрх барьдаг хаант улс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж Йемений сөрөг хүчнийхнийг бөмбөгдөж эхэлсэн аж. Йемен дэх нөхцөл байдал 2014 оны 8-р сард сөрөг хүчний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс эрс муудаж, шийт шашинтай Хутугийн босогчид нэр хүнд, дэмжлэг муутай Ерөнхийлөгч Мансур Хадигийн ордныг өнгөрсөн сард эзэлсэн юм. Мансур Хади хэдэн долоо хоногийн турш гэрийн хорионд байсныхаа дараа өнгөрсөн сард оргож, тус улсын томоохон боомт хот Аденд толгой хоргодож байжээ. Ямартай ч Иран улс “Йеменийн одоогийн байдалд буруутай” гэж Йемений Ерөнхийлөгч Абд Раббух Мансур Хади ярьсан байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ