TV8

Responsive image

”Тэмүүлэл” олон улсын тэмцээн боллоо

2015-04-03

Жил ирэх тусам жүдо, чөлөөтөөр хичээллэх тамирчдын тоо эрс нэмэгдсэн.Үүнийг дагаад өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дунд зохиогдох уралдаан тэмцээн нэмэгдэж, олимпийн медальт, дэлхийн аварга тамирчдын залгамж халааг бэлдэх асуудал чөлөөт бөхийн секц дугуйлан, энэ чиглэлээр тамирчдыг бэлддэг сургуулийн гол баримтлах асуудал болсон. Өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ын Шилийн гол, Хөх хот, ОХУ-ын Якутск, Буриадын тамирчид өсвөрийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах “Тэмүүлэл” тэмцээнд оролцож байна.

ОУ-ын чөлөөт бөхийн “Тэмүүлэл” тэмцээнд 20 гаруй байгууллагын 300 гаруй тамирчид оролцлоо. Энэ тэмцээнийг ОУ-ын зэрэглэлтэй болгосон нь тамирчдын өөрийгөө сорих бас нэгэн томоохон алхам боллоо.

tv9.mn

 


Холбоотой мэдээ