TV8

Responsive image

Монголын утга зохиолын түүхэнд нэгэн шинэ хуудсаа мөнхлөн үлдээсэн хүн бол баруун Монголын хүү Бөхийн Бааст

2015-04-06

Монголын утга зохиолын түүхэнд нэгэн шинэ хуудсаа мөнхлөн үлдээсэн хүн бол баруун Монголын хүү Бөхийн Бааст. Тэрээр Монголын зохиолчдын байгууллагад тасралтгүй 64 жил ажилласан цорын ганц хүн гэж үнэлэгддэг. Тэгвэл энэ хүн өдгөө нас сүүдэр 95 зооглож яваа. Үүнийг тохиолдуулан “Гурван эрдэнэ” Багшийн дээд сургууль, Монголын хүүхдийн номын ордон хамтран Бөхийн Баастын нэрэмжит уншигчдын бага хурлын зохион байгууллаа.

Номоос хүн амьдралын олон үнэн бодит зүйлийг харж мэддэг. Ном уншдаг хүн зөвхөн өөрийн амьдрал туршлага дээр явцуурахгүйгээр маш олон амьдралын туршлагыг өөрөө заавал туулж мэдэхгүйгээр мэдэх боломжтой байдаг.

Ном хүний оюун ухааныг задалж логик сэтгэлгээг хөгжүүлдэг. Уншсан номынхоо сонин сайхан зүйлийг ухаж учрыг нь сайн ойлгоогүй зүйлээ хүн “Яагаад” гэсэн асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг хичээдэг. Иймд ном хүний оюун ухааныг тэлж амьдралын ухаанд сургадаг. Манай ард түмэн “Ухаан далай номноос эхтэй” гэж үр хүүхэддээ сургаж ирсэн нь дэмий ч нэг үг биш юм.

tv9.mn


Холбоотой мэдээ