TV8

Responsive image

Хоёр сар гаруй далайд амьд байжээ

2015-04-06

АНУ-ын далайчин, иргэн Луис Жордан гэх эр 37 настай залуу өнгөрсөн 1-р сарын 29-ний өдрөөс хойш сураггүй болсон. Золоор түүнийг өнгөрсөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө далайд явсан хөлөг онгоц аварч нисдэг тэргээр эх газарт хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Эргийн хамгаалалтын албанаас мэдээлснээр Луис амьд үлдэхийн тулд гараараа загас барьж, борооны ус ууж амь зогоосон байна.  Харин Германы бүртгэлтэй “Хьюстон Экспресс” газрын тос тээвэрлэх онгоц түүнийг Хойд Каролинагийн эргээс 200 бээрийн зайд байхад нь олсон талаар өгүүлэв. Ямартай ч АНУ-ын иргэн далайд сураггүй алга болоод хоёр сар болсон ч эсэн мэнд олдсон талаар барууны хэвлэлүүд мэдээлж байна. Далайчны эцэг Френк Жордан “Яагаад хүүгийн минь завь осолдсон болохыг мэдэхгүй байна. Гэхдээ одоо тэр минь эсэн мэнд эргэн ирлээ. Бурхандаа баярлалаа.  Үнэндээ миний хүү тийм ч туршлагатай далайчин биш учир олон муу зүйлийн талаар бодож байсан” гэжээ. Луис далайд бүтэн 66 өдрийг өнгөрүүлсэн бөгөөд одоо Виржиниа муж дахь Норфолкийн эмнэлэгт сувилуулж байгаа юм байна. 


Холбоотой мэдээ