TV8

Responsive image

Иран улсын Ерөнхийлөгч “хөгжлийн зам руу Иран орлоо” гэжээ

2015-04-06

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Иран болон зууч зургаагийн төлөөлөл нэгдсэн тохиролцоонд хүрч чадсаныг Иран улсын түүх дахь шинэ хуудас нээгдлээ гэж Иран улсын Ерөнхийлөгч Хасан Рухани мэдэгдсэн байна. Өнгөрсөн шөнө Тегеранд мянга мянган хүн Ираны Гадаад хэргийн сайд  Мохаммада Джавадааг баатар мэтээр хүлээн авсан бол Ерөнхийлөгчийн энэ түүхэн үйлийг Ираны хөгжлийн эхлэл хэмээн өгүүлсээр байна. Учир нь тэрээр хэлэлцээрт гарын үсэг зурж, Лозаннаас эх орондоо амжилт бүтээлээр очсон байна.   Барууны орнуудын эдийн засгийн хоригийг цуцалж, өөрсдийн оронд байгаа их хэмжээний газрын тосыг дэлхийн зах зээлд худалдах боломжтой болсон явдалд баяртай байгаагаа илэрхийлжээ. Хэлэлцээрт суурь нөхцлүүдээ тохиролцож, Ираны эсрэг авсан ихэнх хориг арга хэмжээг цуцалж, Иран улс цөмийн хөтөлбөрөө хаах үүрэг хүлээхээргүй болсон байна. Иран улсын ерөнхийлөгч  “өчигдөрхөн л энэхүү хөтөлбөрийг бүс нутаг болон дэлхийд аюул авчрах хөтөлбөр гэж үзэж байсан. Харин өнөөдөр бүгд Иран улс өөрийн нутаг дэвсгэрт уран баяжуулах нь хэнд ч аюул занал учруулахгүй гэж үзэж байна” мэдээллээ. Ираны цөмийн хөтөлбөрийн  талаарх  талуудын сүүлийн тохиролцоо энэ оны 7-р сарын сүүлээр эцэслэнэ.

tv9.mn


Холбоотой мэдээ